БЗД-ийн НҮГ-4 ОНӨААТҮГ ажилчдаас халдвар илэрч тусгаарлагдсан тул хог тээврийн үйл ажиллагаа түр хугацаанд зогссон. Үүнтэй холбоотойгоор, тухайн НҮГ-т харъяалагддаг хороодыг хог ачилтын ажлыг хэвийн үргэлжлүүлэх үүднээс Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн өгсөн чиглэлийн дагуу бусад дүүргийн НҮГ-уудаас хог тээврийн 21 авто машин, 3 ковш, 50 ачигчийг гаргуулж, 2021 оны 1 дүгээр сарын 21, 22, 23, 24-ний өдрүүдэд 8, 10, 12, 19, 23, 28 дугаар хороодын 144 үүсмэл болон хур хогийг цэвэрлэж, 187 удаагийн рейсээр 1032.4 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Цагаан давааны хогийн цэгт төвлөрүүллээ.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороолол “Pro One” оффис 1506 тоот