Ховд аймаг иргэдийнхээ хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж өчигдөр /2021.01.26/-ны өдөр эхний ээлжийн иргэдээ хүлээн авсан. Нийтийн тээврийн таван автобусаар ирсэн иргэдээс Дарви сумын хяналтын пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлсэн. Нэг гэрт амьдарч байсан хоёр иргэний /эгч дүүс/ шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарч сорьцыг БОЭТ-ийн лабораторит авчран PCR-ийн шинжилгээ хийхэд эерэг гарч баталгаажсан. Тэгвэл халдвартай хоёр иргэнийг болон хамт явсан 39 хүнийг Улаанбаатарт авчирлаа.
Өнөөдөр өглөө 11 цагийн орчимд Ховдоос хөөрсөн "Хүннү Эйр" компанийн онгоц 13:46 цагт Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудалд газарджээ.
Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийж ажилласан гэж Буянт-Ухаа Хилийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.