Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улсын хэмжээнд Нэгдүгээр сарын 25-нд 12,039 хүнд коронавирусний PCR шинжилгээ хийхэд 13 хүнд халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд бөгөөд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдсан хүмүүсийн анхан болон давтан шинжилгээгээр илэрсэн. Тэдгээрийг задалж танилцуулбал,
-ХӨСҮТ-ийн хоёр ажилтан
- Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байрнаас халдвар илэрчээ
- Энэ сарын 17-ны өдөр үсээ засуулсан гэр бүлийн гурван хүн халдвар авсан нь батлагдсан
-Сүхбаатар талбай дээр гарсан сэжигтэй тохиолдол PCR шинжилгээгээр сөрөг гарсан.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,656 болсон байна. Үүнээс эдгэрсэн 1211 хүн байна" гэв.