Өчигдөр орой /2021.01.24/ 21:00 цагаас эхлэн нийслэлд орсон цасыг өнөөдөр өглөө /2021.01.25/ замын хөдөлгөөний эрч нэмэгдэхээс өмнө цэвэрлэж, давс бодис цацан, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.
Зам талбайн цэвэрлэгээний нийт 16 байгууллагын 633 ажилтан, 100 гаруй техник хэрэгслээр өнөөдөр өглөөний 05:00 цагаас эхлэн хотын гол болон алслагдсан зам, гэр хорооллын дундын замуудад давс, бодис цацан аюулгүй болгожээ.