СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд “хүн хутгалуулсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны үүрийн 05 цагт иржээ.
Хэргийг тодруулбал, тус тоотод оршин суух 31 настай О нь согтуурсан үедээ өөрийн эцэг 51 настай Ш-ийн хэвлийн тус газар, нөхөр 30 настай Г-ийн зүүн гарны шуун тус газар нэг удаа хутгалж, гэмтэл учруулсан байна.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.