Төв аймгийн Батсүмбэр суманд насанд хүрээгүй хүүхэд төрсөн тухай мэдээлэл энэ сарын 22-нд цагдаагийн байгууллагад иржээ. Тус сумын иргэн хөгжлийн бэрхшээлтэй 14 настай Э-г хүчиндэж жирэмсэн болгосон хэрэгт холбогдуулан хоёр хүнийг Төв аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна. Хохирогч Э нь 2020 арваннэгдүгээр сард ЭХЭМҮТ-д амаржжээ.
Мөн орон нутагт насанд хүрээгүй охидыг хүчиндсэн гэмт хэргүүд гарсан байна.
Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд “манай охиныг хүчиндэж, жирэмсэн болгосон байна” гэсэн мэдээллийг нэгдүгээр сарын 22-нд цагдаагийн байгууллагад өгчээ. Хэргийг шалгахад тус сумын иргэн 15 настай Б-г мөн тус суманд оршин суух 22 настай эрэгтэй М 2020 оны наймдугаар сард хүчиндэж жирэмсэн болгосон нөхцөл байдал тогтоогдсон байна. Тиймээс хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг дэвсгэрт “манай охин хүчиндүүлсэн байна” гэсэн мэдээллийг нэгдүгээр сарын 23-д цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус нутаг дэвсгэрт оршин суух 12 настай Н-ийг 16 настай Ц нь 2020 оны зургадугаар сард хүчиндсэн хэргийг баримтжуулан Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна