Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд шинэ голомт үүссэнтэй холбоотой 2021.01.23-ны 19 цагийн орчимд товчоодоор хотоос "зөвшөөрөлтэй гарах байсан иргэдийг гаргахгүй хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ" гэж бид мэдээлсэн. Тэгвэл Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн 2021.01.24-ны 00:01 цагт хэвийн боллоо гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ. Зөвшөөрөлтэй, зайлшгүй гарах шаардлагатай иргэд ПСР шинжилгээгээ өгөөд орон нутаг руу зорчиж болно.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороолол “Pro One” оффис 1506 тоот