У.Хүрэлсүхийн Засгийн газар өчигдөр /2021.01.21/ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, дараагийн Ерөнхий сайдыг томилох асуудал руу ханцуй шамлан орсон. Хэд хэдэн нэрс дараагийн Ерөнхий сайдад нэрлэгдэж байсан ч экс Ерөнхий сайдын “сайн дүү” ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг дараагийн Ерөнхий Сайдад томилохыг МАН-ын бага хурлаар хэлэлцэж дэмжлээ. Одоо УИХ-ын чуулганаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ.
УИХ-д МАН 62 суудалтай. Тиймээс УИХ-ын чуулганаар Л.Оюун-Эрдэнэ МУ-ын 33 дахь Ерөнхий сайдаар дэмжигдэх нь эргэлзээгүй болов.
Ийнхүү У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас огцорсон ч Л.Оюун-Эрдэнэ томилогдож байгаа нь өнгөн дээрээ өөрчлөгдөж буй мэт ч цаанаа Засгийн газрын бүтэц хэвээрээ үлдэх боломжтой гэж харагдаж байна.
Улсын эдийн засаг туйлдаа хүрч, эдийн засгийн хямрал бодитоор нүүрлээд байгаа энэхүү хүнд цаг үетэй нүүр тулах Ерөнхий сайдаар томилогдож буй Л.Оюун-Эрдэнийн товч танилцуулгыг хүргэж байна.
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:
Овог нэр: Хурц овогт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
Төрсөн он, сар, өдөр: 1980.06.29
Гэр бүл: Ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг
Боловсрол:
- 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
- 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр
- 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
- 2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
- 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
- 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
- 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
- 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
- 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
- 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
- 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
- 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Сонгуульт ажил:
- “JCI Монгол” Үндэсний байгууллагын Эрх зүйн зөвлөх
- “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч
- “Монголын зүрх Хэнтий” төслийн удирдагч
Бүтээл:
- “Алсын хараа” ном 2005
- “Азийн хүлэг улс” ном 2015 он