ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Нэгдүгээр сарын 21-ны өдөр улсын хэмжээнд 15,546 хүнд PCR шинжилгээ хийхэд найман хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдгээрийг задалж танилцуулбал,
-ХӨСҮТ-ийн нэг эмчээс халдвар илэрчээ
-Өмнөх батлаглсан тохиолдлын ойрын хавьтлуудаас илэрсэн.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,592 болсон бол үүнээс 1,097 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 583 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 61, хөнгөн 413 байгаа" гэв.