Ерөнхий сайд асан Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакциныг ойрын хугацаанд нийлүүлнэ гэсэн. Гэтэл Энэтхэг улс дахь дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч компанид гал гарчээ. БНЭУ дэлхийн зарим улс руу вакцин тарааж эхэлснээс хэдхэн хоногийн дараа Пуна дахь Серум институтын үйлдвэрт гал гарлаа.
Энэтхэгийн ийлдэс судлалын хүрээлэнд өнөөдөр /2021.01.21/ гал гарсан боловч коронавирусний эсрэг вакцины үйлдвэрлэхэд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэж тухайн орон нутгийн хэвлэл мэдээллээр мэдээлж байна.