Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 141 дүгээр байрнаас коронавирусийн халдвар илэрсэн тул тус байрыг өнөөдрийн /2021.01.21/ 16 цагаас эхлэн оршин суугчдын PCR шинжилгээнд хамруулж, хорио цээр , хязгаарлалтын дэглэм тогтоожээ.
Оршин суугчдын маргааш хүртэл шинжилгээнд хамруулах бөгөөд орцны ариутгал халдваргүйжүүлэлтийг ХӨСҮТ, ЗӨСҮТ-өөс хийж байгаа аж.
Тус хорооны фэйсбүүк хуудаст иргэддээ хандаж сэрэмжлүүлэг мэдээлэл оруулсан бөгөөд "Иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сайтар сахиж, хоорондын зайгаа барьж амны хаалтаа тогтмол зүүнэ үү.
Айж сандарч, бүрэн бус тодорхойгүй мэдээлэл санамсаргүй байдлаар тараахаас болгоомжлох, айл хөршүүд болон байрныхандаа өөрийн мэдэж бгаа үнэн зөв эерэг мэдээллээ хуваалцах, эерэг хандлагыг уриалахыг уриалж байна" гэжээ.