Өргөө амаржих газарт төрсөн эхийг оймс, углааш, нимгэн халаадтай нь тусгаарлах байр руу зөөж байгаа дүр зураг өчигдөр орой /2021.01.19/ цахим орчинд тархаж, иргэдийн бухимдлыг төрүүлсэн.
Бухимдсан иргэд өнөөдөр /2021.01.20/ Сүхбаатарын талбай дээр цуэларч эсэргүүцлээ илэрхийллээ. Иргэдийн хувьд "Одоо хангалттай УОК огцор" гэсэн лоозон барьж зогсож байв. Мөн 22-ын товчоогоор нэвтэрч чадалгүй нас барсан иргэн, БНСУ-д нас барсан залуу, өчигдөрийн төрсөн эхэд хариуцлагагүй хандсан байдал нь УОК огцрох шалтгаан мөн гэж үзэж байгааг илэрхийлж байлаа. Өнгөрсөн хугацаанд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх нэрээр олон хариуцлагагүй үйлдэл гаргаж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хохироосон тул "Уучлаарай" гэх үг хангалтгүй. Тиймээс Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар болон ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нарыг огцорхыг шаардлаа.