Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын чиглэлийн дагуу БНСУ-аас иргэдээ татан авна. Энэ долоо хоногийн баасан гарагт болон энэ сарын сүүлээр буюу 31 нд БНСУ-аас 2 удаагийн нислэгээр иргэдээ татан авах хуваарийг баталсан. Нислэгүүдийн зөвшөөрлүүдийг тухайн улсуудаас хүлээж байгаа. Үүний дараагаар аль аль улсууд руу нисэх тодорхой мэдээллийг олон нийтэд зарлана.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба