Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд БНСУ-ын Сөүл хотоос 165 иргэн эх орондоо ирэхээр болжээ. Тус онгоц өнөө орой 19:00 цагт буух хуваарьтай байна.
Тус онгоцоор жирэмсэн гурав, бага насны хүүхэдтэй гэр бүл долоо, өндөр настан нэг, эрүүл мэндийн шалтгаантай 20 хүн, ар гэрийн гачигдалтай 94 хүн мөн саатуулах байранд байсан 40 иргэн ирэх юм.
Тусгай чиг үүргийн онгоцоор ирэх эдгээр иргэдийг “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарлана УОК-ийн Шуурхай Штабаас мэдээллээ.