Улсын онцгой комиссоос Дархан-Уул аймгийг "Ногоон бүс" болгон зарласантай уялдуулан Дархан-Уул аймагт хэд хэдэн тодорхой шийдвэрүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Тиймээс өнөөдрөөс эхлэн төгсөх ангийн сурагчид танхимаар давтлага авч эхэлжээ.
Түүнчлэн маргааш буюу нэгдүгээр сарын 15ны өдрөөс эхлэн Дархан-Уул аймаг дахь номын сангууд хэвийн ажиллахаар болсон. Мөн Уул уурхайн ажилтан, ээлж солих ажил хэвийн үргэлжлэх юм байна.