Улсын онцгой комиссоос Дархан-Уул аймгийг "Ногоон бүс" болгон зарласантай холбогдуулан Дархан-Уул аймагт хэд хэдэн шийдвэрүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Үүний нэг нь Дархан хотоос гарах хүсэлтээ бүртгүүлсэн 784 иргэнийг шинжилгээгүйгээр асуумжаар Улаанбаатар хот болон бусад аймаг хот руу гаргах ажил өнөөдрөөс эхэллээ.
Мөн УБ хотоос ирэх хүсэлт гаргаж бүртгүүлсэн 1111 иргэнийг шалтгаан нөхцөл байдлыг тодорхойлж Нийслэлийн онцгой коммис болон УОК-д хүсэлтээ гаргахаар ажиллаж байна.