• Шинэ
  • Их уншсан
С.Наранчимэг: Сурагчдын сурлагын чанарт эрс өөрчлөлт гарч байна

С.Наранчимэг: Сурагчдын сурлагын чанарт эрс өөрчлөлт гарч байна

2021-01-14
ХӨСҮТ-ийн эмч нар төлбөр авч хуурамч шинжилгээний хариу гаргасан хэргээр шалгагдаж байна  

ХӨСҮТ-ийн эмч нар төлбөр авч хуурамч шинжилгээний хариу гаргасан хэргээр шалгагдаж байна  

2021-04-17
Ц.ГАНЗОРИГ: Синофармын вакцины давтан тунг ирэх долоо хоногийн сүүлээр хийнэ

Ц.ГАНЗОРИГ: Синофармын вакцины давтан тунг ирэх долоо хоногийн сүүлээр хийнэ

2021-04-17
Ачаалал багатай эмнэлэгүүдийг чөлөөлж Ковидоор өвчилсөн иргэдийг оруулж байна

Ачаалал багатай эмнэлэгүүдийг чөлөөлж Ковидоор өвчилсөн иргэдийг оруулж байна

2021-04-17
ИРГЭН: “Ковид-19” халдварласан тохиолдолд мөнгөгүй бол үхэх юм байна

ИРГЭН: “Ковид-19” халдварласан тохиолдолд мөнгөгүй бол үхэх юм байна

2021-04-17
Тусгаарлан ажиглах 106 байранд 4390 иргэн байна

Тусгаарлан ажиглах 106 байранд 4390 иргэн байна

2021-04-17
ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч эмч Ц.Чинбаяр зөвөлгөө өгч байна

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч эмч Ц.Чинбаяр зөвөлгөө өгч байна

2021-04-16
ХУУЛЬЧИД: Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй

Үндсэн хуулийн цэц Х.Баттулга Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших боломжгүй гэж үзжээ

2021-04-16
ОХУ-аас “Спутник-V” вакцины 1 сая тунг ойрын хугацаанд нийлүүлэх асуудлыг хэлэлцлээ

ОХУ-аас “Спутник-V” вакцины 1 сая тунг ойрын хугацаанд нийлүүлэх асуудлыг хэлэлцлээ

2021-04-16
Б.БАТ-ЭРДЭНЭ: И-Март бараагаа хууран мэхлэн худалдан борлуулсан тул 20 сая төгрөгөөр торголоо

Б.БАТ-ЭРДЭНЭ: И-Март бараагаа хууран мэхлэн худалдан борлуулсан тул 20 сая төгрөгөөр торголоо

2021-04-16
ИРГЭН: Вакцин хийлгээд 3 дахь өдрөөс эхлэн үнэрлэх, амтлах мэдрэмжгүй болсон

ИРГЭН: Вакцин хийлгээд 3 дахь өдрөөс эхлэн үнэрлэх, амтлах мэдрэмжгүй болсон

2021-04-16
ИРГЭН: Шинжилгээ өгөхөд энэ сарын 9-нд ЭЕРЭГ гарч, 15-нд СӨРӨГ гарсан

ИРГЭН: Шинжилгээ өгөхөд энэ сарын 9-нд ЭЕРЭГ гарч, 15-нд СӨРӨГ гарсан

2021-04-16
ИРГЭН: 14 хоног гэрийн тусгаарлалтад байхад ХӨСҮТ-өөс ямар ч эмч ирээгүй

ИРГЭН: 14 хоног гэрийн тусгаарлалтад байхад ХӨСҮТ-өөс ямар ч эмч ирээгүй

2021-04-16
05:26 , 4 сар 18, 2021
Check.mn
Advertisement
  • Нүүр
  • Улс төр
    • Хөндөх сэдэв
    • Цаг үе
    • Мэдээ
  • Нийгэм
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Гэмт хэрэг
    • Мэдээ
  • Ярилцлага
    • Бичвэр
    • Бичлэг
  • Сэдвийн мөрөөр
    • Сурвалжлага
    • Тойм
  • "Эрэл" эрэн сурвалжилга
    • "ЭРЭЛ" эрэн сурвалжилсан нэвтрүүлэг
    • Нийтлэл
  • Гадаад мэдээ
    • Цаг үе
  • Чөлөөт цаг
    • Зурхай
    • Зөвлөгөө
    • Сонжоо
    • Шар мэдээ
Хайлт илэрцгүй
Бүх илэрцийг харах
  • Нүүр
  • Улс төр
    • Хөндөх сэдэв
    • Цаг үе
    • Мэдээ
  • Нийгэм
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Гэмт хэрэг
    • Мэдээ
  • Ярилцлага
    • Бичвэр
    • Бичлэг
  • Сэдвийн мөрөөр
    • Сурвалжлага
    • Тойм
  • "Эрэл" эрэн сурвалжилга
    • "ЭРЭЛ" эрэн сурвалжилсан нэвтрүүлэг
    • Нийтлэл
  • Гадаад мэдээ
    • Цаг үе
  • Чөлөөт цаг
    • Зурхай
    • Зөвлөгөө
    • Сонжоо
    • Шар мэдээ
Хайлт илэрцгүй
Бүх илэрцийг харах
Check.mn
Хайлт илэрцгүй
Бүх илэрцийг харах

С.Наранчимэг: Сурагчдын сурлагын чанарт эрс өөрчлөлт гарч байна

Бага ангийн сурагчдын анхаарал 10-15 минут төвлөрдөг

А.ИШДОРЖ Нийтэлсэн А.ИШДОРЖ
2021-01-14
- Бичвэр, Ярилцлага
Унших хугацаа:1-мин
0
С.Наранчимэг: Сурагчдын сурлагын чанарт эрс өөрчлөлт гарч байна

Бид энэ удаад Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Д.Дэмбэрэлийн нэрэмжит сургуулийн бага ангийн багш Сүрэндоржийн Наранчимэгийг урьж ярилцлаа. Тэрээр “Хөл хол хорионы үед орж байгаа теле хичээлийн цаг богино учраас сурагчид тухайн хичээлийг тэмдэглэх, сэдвийн агуулгыг эргэцүүлэн бодох, ойлгох тал дээр асуудал гарч байгаа. Тиймээс хүүхдүүдийн гэр бүлийн гишүүд түүнд дэмжлэг үзүүлэх нь хамгийн чухал. Мөн малчин  айлын хүүхдүүд теле хичээлийг үзэх боломж хомс байна” гэлээ.

Юуны түрүүнд та манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй ?

Намайг Сүрэндоржийн Наранчимэг гэдэг. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ЕБС-д бага ангийн багшаар ажилладаг. Миний аав бага ангийн багш мэргэжилтэй хүн байсан.  Багаасаа л аавынхаа мэргэжилд их дуртай хүүхэд байсан болохоор багш мэргэжлийг сонгосон доо.

Мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байна вэ? Бага ангийн багш мэргэжлийн онцлог давуу тал нь юунд оршдог гэж боддог вэ?

Би 1989 онд Багшийн Техникумийг Бага ангийн багш мэргэжлээр төгссөн. Боловсролын байгууллагат 31 дэх жилдээ ажиллаж байна. Миний мэргэжил хүүхдүүдэд бүх зүйлийг эхнээс нь зааж сургадаг, тэдгээрийн амьдралын хамгийн чухал үеийг хамт өнгөрүүлдэг гэдгээрээ  хамгийн онцлог. Нөгөө талдаа том хариуцлагатай мэргэжил гэж боддог.

Бага ангийн сурагчдын суралцах чадварын онцлог талаар ярихгүй юу?

Бага ангийн сурагчдын хувьд анхаарал нь маш богино хугацаанд төвлөрдөг. Ялангуяа зургаан настнуудын хувьд хичээлийн эхний 10 минутанд л тухайн сэдвийг сонирхож анхаарлаа хандуулдаг. Тиймээс багш энэ хугацаанд л хичээлийнхээ хамгийн чухал агуулгыг зааж ойлгуулах нь чухал байдаг.

Эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн том алдаа юу юм болоо? Хүүхдээ сайн суралцахад тэд юун дээр илүү анхаарвал зохих вэ?

Би гучин нэгэн жилийн дотор Улаанбаатар хот, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум болон Зүүнбүрэн сум гээд гурван газар ажилласан. Үүнээс харахад эцэг эхчүүдийн талаас илүү хувь нь зөвхөн багшид найддаг. Энэ л хамгийн том алдаа. Багш заасан сэдвийнхээ агуулгын хүрээнд сурагчдад даалгавар өгдөг. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид нь тухайн хүүхдэд анхаарал тавьж даалгаварыг нь тогтмол хийлгэх хэрэгтэй. Даалгавар тогтмол хийж хэвшсэн хүүхэд илүү сайн төвлөрч, ачаалал дааж эхэлдэг бөгөөд хичээлдээ жигд сайн суралцдаг.

Цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Үүнтэй холбоотойгоор ЕБС сурагчид гэрээр теле хичээл үзэж байгаа. Теле хичээлийн тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

Халдварт өвчин гарч, хөл хорио тогтоогоод байгаа одоогийн нөхцөл байдлын хувьд ингэж хичээллэх нь сурагчдын заавал мэдэх сэдэв агуулгаас хоцрогдуулах байх давуу талтай.  Гэвч  үр дүнгийн хувьд тийм  ч сайн биш. Учир нь сурагчид тухайн сэдвийн талаар ойлгож эргэцүүлэн бодох мөн бичиж тэмдэглэх цаг хомс гэж санагдсан. Өөрөөр хэлбэл хугацаа богино гэсэн үг.

Хүүхдүүд өнгөрсөн жил ийм нөхцөл байдалд суралцаж үр дүн тийм ч сайн биш гэдгийг сурагчид болон эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байгаа. Тэгэхээр  теле хичээл сурагчдын сурлагын чанарт өөрчлөлт орохуйц нөлөө үзүүлж байгаа байна уу?

Мэдээж сурагчдын сурлагын чанарт маш их  өөрчлөлт орсон. Учир нь сургалтын орчин солигдсонтой холбоотой. Танхимын сургалтанд багш аль болох сурагч бүрт хүрч ажиллахыг хичээдэг. Сурагчид ч ойлгохгүй байгаа зүйлээ багшаасаа асуух гэх мэтээр хичээл харилцан уялдаатай явагддаг. Теле хичээлийн хувьд тийм боломж байхгүй. Мөн бага ангийн сурагчид бие даан суралцах чадвар сул байдаг. Тиймээс одоогийн нөхцөл байдалд гэр бүлийн хүмүүс анхаарах нь илүү чухал болоод байна.

Орон нутгийн сурагчдын хувьд зарим нь хөдөө гэр рүүгээ явчихсан учраас теле хичээлээ хийхгүй үлдээх гэх мэтээр хоцрогдолд үүсч байна уу? Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

Манай ангийн хувьд 26 сурагчтай. Үүнээс долоон сурагч хөдөө амьдардаг. Эдгээр хүүхдүүдийн хувьд сүлжээгүй, телевизор үзэх боломжгүй гэх мэт асуудлууд гардаг. Тиймээс би ангийнхаа нэгдсэн группт теле хичээлийг бичлэг хэлбэрээр оруулдаг. Тэндээс л нөхөж үзнэ. Зарим үед үзэхгүй байх тохиолдол ч гарна. Мөн багшийн зүгээс сурагчдын улирлын амралтаар теле хичээлийн агуулгатай холбоотой цаасан даалгавар бэлтгэдэг. Малчин өрхийн хүүхдүүдэд ойр дотных нь хүмүүсээр дамжуулж өгөх эсвэл эцэг эх нь ирж авах гэх мэтээр арга хэмжээ авч байна даа.

Суралцахад  хамгийн сайнаар нөлөөлөх гурван зүйлийг нэрлээрэй гэвэл та юуг илүү онцлох вэ?

Суралцагчийн хичээл зүтгэл, ар гэрийн дэмжлэг, багшийн заах арга барил гурвын нэгдэл гэж хэлнэ дээ.

Бяцхан шавь нартаа мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

Ангийн сурагчдадаа шинэ оны мэнд хүргэе. 2021 ондоо  гэр бүлээрээ эрүүл энх байгаарай. Эрдэмд шамдан суралцаарай гэж хүсье

Ярилцсанд баярлалаа

ХуваалцахЖиргэх

ХолбоотойМэдээ

Ч.УНДРАМ: Олон нийтийн анхааралд өртсөн 20 гэмт хэргийг шалгаж эхэлсэн
Бичлэг

Ч.УНДРАМ: Олон нийтийн анхааралд өртсөн 20 гэмт хэргийг шалгаж эхэлсэн

2021-04-13
Ц.ШИНЭЗОРИГ: Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож, Монгол компани анх удаа хамгийн урт төмөр замын гүүрийг барьснаараа бахархаж явдаг
Бичвэр

Ц.ШИНЭЗОРИГ: Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож, Монгол компани анх удаа хамгийн урт төмөр замын гүүрийг барьснаараа бахархаж явдаг

2021-03-09
Л.ЦАГААНДАЛАЙ: Адууны үүлдэр угсааг сайжруулж ирсэн түүх эртнээс улбаатай
Бичвэр

Л.ЦАГААНДАЛАЙ: Адууны үүлдэр угсааг сайжруулж ирсэн түүх эртнээс улбаатай

2021-01-14
Х.БОЛОРЧУЛУУН: Монголын төр шийдвэр гаргаж чадахгүй, дорой байгааг харуулсан хэрэг
Бичвэр

Х.БОЛОРЧУЛУУН: Монголын төр шийдвэр гаргаж чадахгүй, дорой байгааг харуулсан хэрэг

2021-01-12
Ц.МӨНХЦЭЦЭГ: Шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь шүүхийн шинэчлэлийн зорилго
Бичвэр

Ц.МӨНХЦЭЦЭГ: Шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь шүүхийн шинэчлэлийн зорилго

2021-01-09
Г.ДАЛАЙЖАРГАЛ: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гарсаар байна
Бичвэр

Г.ДАЛАЙЖАРГАЛ: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гарсаар байна

2021-01-08
Subscribe
Notify of
guest
Хэрэв та сэтгэгдэлийг дагах бол имэйлээ оруулна уу!
guest
Хэрэв та сэтгэгдэлийг дагах бол имэйлээ оруулна уу!
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Search

Хайлт илэрцгүй
Бүх илэрцийг харах

Ковид-19 Монгол Улс

Нийт батлагдсан 20,655
Нас барсан 41
Эдгэрсэн 11,450

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороолол “Pro One” оффис 1506 тоот

И-мэйл: news@check.mn

Утас:77240404

УЛС ТӨР

Цаг үе

Хөндөх сэдэв

НИЙГЭМ

Эдийн засаг

Болосврол

Эрүүл мэнд

Байгаль орчин

Хууль, шүүх

Спорт

ЯРИЛЦЛАГА

Бичвэр

Видео

СЭДВИЙН МӨРӨӨР

Тойм

Сурвалжилга

ЭРЭЛ

Нийтлэл

Нэвтрүүлэг

ГАДААД МЭДЭЭ

Цаг үе

Хөндөх сэдэв

ЧӨЛӨӨТ ЦАГ

Шар мэдээ

Сонжоо

Зөвлөгөө

Зурхай

Хайлт илэрцгүй
Бүх илэрцийг харах
  • Нүүр
  • Улс төр
    • Хөндөх сэдэв
    • Цаг үе
    • Мэдээ
  • Нийгэм
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Гэмт хэрэг
    • Мэдээ
  • Ярилцлага
    • Бичвэр
    • Бичлэг
  • Сэдвийн мөрөөр
    • Сурвалжлага
    • Тойм
  • "Эрэл" эрэн сурвалжилга
    • "ЭРЭЛ" эрэн сурвалжилсан нэвтрүүлэг
    • Нийтлэл
  • Гадаад мэдээ
    • Цаг үе
  • Чөлөөт цаг
    • Зурхай
    • Зөвлөгөө
    • Сонжоо
    • Шар мэдээ

© 2020 www.check.mn - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

0
0
Would love your thoughts, please comment.x
()
x
| Reply