• Шинэ
  • Их уншсан
Х.БОЛОРЧУЛУУН: Монголын төр шийдвэр гаргаж чадахгүй, дорой байгааг харуулсан хэрэг

Х.БОЛОРЧУЛУУН: Монголын төр шийдвэр гаргаж чадахгүй, дорой байгааг харуулсан хэрэг

2021-01-12
Улаанбаатар хотоос Мөрөнд очсон иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ

Улаанбаатар хотоос Мөрөнд очсон иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ

2021-01-18
ЯПОН: Монгол Улс хот дотроо мориндоо зориулсан замтай гэж жиргэжээ

ЯПОН: Монгол Улс хот дотроо мориндоо зориулсан замтай гэж жиргэжээ

2021-01-18
Дуучин Э.Оюумаа нарт шүүхээс ял оноолоо

Дуучин Э.Оюумаа нарт шүүхээс ял оноолоо

2021-01-18
"Эко констракшн" компанийн захирал С.Нямдавааг дахин яллагдагчаар татна

"Эко констракшн" компанийн захирал С.Нямдавааг дахин яллагдагчаар татна

2021-01-18
Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ

2021-01-18
Д.ТОГТОХСҮРЭН: Өрх бүрт НЭГ САЯ төгрөг олгох асуудлыг дэмжих эсэх шийдвэр гараагүй

Д.ТОГТОХСҮРЭН: Өрх бүрт НЭГ САЯ төгрөг олгох асуудлыг дэмжих эсэх шийдвэр гараагүй

2021-01-18
Энэ сард хоёр удаагийн тусгай үүргийн нислэг хийж 320 иргэнээ татна

Энэ сард хоёр удаагийн тусгай үүргийн нислэг хийж 320 иргэнээ татна

2021-01-18
ӨМӨЗО-ны компаниуд хамтран УОК-т 150 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хандивлалаа

ӨМӨЗО-ны компаниуд хамтран УОК-т 150 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хандивлалаа

2021-01-18
Энэ долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Энэ долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2021-01-18
Зах худалдааны төвүүд заавал төлбөрийн баримт өгдөг болно

Зах худалдааны төвүүд заавал төлбөрийн баримт өгдөг болно

2021-01-18
МАН: Х.Баттулгын өргөн барьсан “Өрх бүрд нэг сая төгрөг” олгох тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжжээ

МАН: Х.Баттулгын өргөн барьсан “Өрх бүрд нэг сая төгрөг” олгох тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжжээ

2021-01-18
БНСУ-РУУ ХОЁР УДААГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

БНСУ-РУУ ХОЁР УДААГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

2021-01-18
22:57 , 1 сар 18, 2021
Check.mn
Advertisement
  • Нүүр
  • Улс төр
    • Хөндөх сэдэв
    • Цаг үе
    • Мэдээ
  • Нийгэм
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Гэмт хэрэг
    • Мэдээ
  • Ярилцлага
    • Бичвэр
    • Бичлэг
  • Сэдвийн мөрөөр
    • Сурвалжлага
    • Тойм
  • "Эрэл" эрэн сурвалжилга
    • "ЭРЭЛ" эрэн сурвалжилсан нэвтрүүлэг
    • Нийтлэл
  • Гадаад мэдээ
    • Цаг үе
  • Чөлөөт цаг
    • Зурхай
    • Зөвлөгөө
    • Сонжоо
    • Шар мэдээ
Хайлт илэрцгүй
Бүх илэрцийг харах
  • Нүүр
  • Улс төр
    • Хөндөх сэдэв
    • Цаг үе
    • Мэдээ
  • Нийгэм
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Гэмт хэрэг
    • Мэдээ
  • Ярилцлага
    • Бичвэр
    • Бичлэг
  • Сэдвийн мөрөөр
    • Сурвалжлага
    • Тойм
  • "Эрэл" эрэн сурвалжилга
    • "ЭРЭЛ" эрэн сурвалжилсан нэвтрүүлэг
    • Нийтлэл
  • Гадаад мэдээ
    • Цаг үе
  • Чөлөөт цаг
    • Зурхай
    • Зөвлөгөө
    • Сонжоо
    • Шар мэдээ
Хайлт илэрцгүй
Бүх илэрцийг харах
Check.mn
Хайлт илэрцгүй
Бүх илэрцийг харах

Х.БОЛОРЧУЛУУН: Монголын төр шийдвэр гаргаж чадахгүй, дорой байгааг харуулсан хэрэг

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас дараах зүйлийг тодрууллаа.

Т.ЦОЛМОНСАЙХАН Нийтэлсэн Т.ЦОЛМОНСАЙХАН
2021-01-12
- Бичвэр, Улс төр, Ярилцлага
Унших хугацаа:1-мин
0
Х.БОЛОРЧУЛУУН: Монголын төр шийдвэр гаргаж чадахгүй, дорой байгааг харуулсан хэрэг

-“Баяр наадмын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар оруулсан ч хэлэлцэх асуудлыг хойшлууллаа. Хуулийн талаар тодруулахгүй юу?

-Наадмын гурван өдөрт ард түмэн монгол хүн болж төрснөөрөө бахархаж омогшдог. Үүний цаана үндэсний бахархал, өв соёл, тусгаар тогтнолын нэгэн баталгаа бий. Гэтэл сүүлийн хэдэн жил наадам маргаантай болох боллоо. Тэр тусмаа морины уралдаан бол эрлийз, монгол гэх маргаан дэгдэж, наадаж чадахаа больсон. Хуулийн нэмэлт өөрчлөлт нь үндэсний баяр наадмаа хэрүүл маргаангүй, тунгалаг болгох зорилготой. Монголчууд бид олон зуунд уралдаж, түүгээрээ бахархаж ирсэн түмэн, сүүлдээ энэхүү маргаан нь эрчүүдийн жудаг алдагдахад хүргэж байна. Тэгэхээр сэрвээний өндрөөр хэмжээд уралдуулах нь хамгийн шударга, маргаангүй зүйл. Тэгээд ч сэрвээний өндрийг техник технологийн давуу байдлыг ашиглаж хэмжинэ үү гэхээс хүний гар оролцохгүй. Үүнээс гадна бөхчүүдийн допингийн асуудал гарч байгаа бол моринд ч бас байна. Түрүүлж айрагдсан морьдыг шинжилгээнд хамруулах тухай ч оруулж өгсөн.

-Үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр хэмжинэ гээд хоёр талд маргаад байна. Ингэхэд та хууль өргөн барьсан гишүүний хувьд уяачид, малчдын дунд явсан байх. Тэд хэрхэн дэмжиж байна?

-Би өөрөө таван жилийн өмнө зөвхөн монгол адуу л гэдэг байсан. Одоо бол үнэнд гүйцэгдсэн. Нийт уяачид, малчдын 99 хувь нь сэрвээний өндрөөр хэмжиж уралдана гэдэгт санал нэгдэж байгаа. Адууг гаднаас нь хараад үүлдэрлэг байдлаар нь ялгах ямар ч боломжгүй. Хуулийн 8.10-т “Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн хурдан морины уралдаанд уралдах морины сэрвээний өндөр нь стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан дээд хэмжээнээс илүүгүй байх бөгөөд энэ хэмжээнд нийцсэн морийг хурдан морины уралдаанаас хасахыг хориглоно” гэж заасан. Эрлийз, монгол гэж маргалдаад малчид, уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үрж, эдийн засгийн хувьд ч хохироож байна. Өнгөрсөн жилийн наадамд нийт 1400 орчим морь ирж, 60 хувь хасагдлаа. Ийм наадам гэж юу байна. Монголын төр шийдвэр гаргаж чадахгүй, дорой байгааг харуулсан хэрэг. Төрийн баяр наадмыг үймүүлж  байгаа нь цаанаа захиалгатай гэмээр харагдаж байна. Сүүлийн жилүүдэд морио мордуулах гэж авлига өгдөг боллоо.

-Эрлийз монголын маргаанаас гадна аливаа уралдаанд машин, морио ялгахаа больсон. Энэ талаар хуульд тусгасан гэсэн?

-Морины уралдаан заримдаа машины уралдаан шиг болох нь бий. Үүнээс болж унаач хүүхэд унах эрсдэл ч гардаг. Тэгэхээр тус хуулийн 8.11-т “хурдан морины салбар хороо нь уралдаан дагах тээврийн хэрэгсэлд таних тэмдэг бүхий зөвшөөрөл олгох бөгөөд нэг удаагийн уралдаан дагах тээврийн хэрэгслийн тоог есөөс илүүгүй байна” гэж зааж өгсөн. Төрөөс олгодог, Алдарт, Манлай гэх мэт цол олгох журамд өөрчлөлт орж байна. Тухайлбал, аймаг, бүсийн хэмжээнд айраг түрүү авсан амжилт орж ирдэг байсан бол өөрчлөлтөөр зөвхөн улсын баяр наадам, шилмэл хурд буюу “Их хурд”-аас айраг түрүү авсан уяачийн амжилтыг харгалзан цол олгох юм. Үүнээс гадна дээд насанд соёолон насыг орууллаа. Соёолон адуу бол азарганд ч уралддаг, моринд ч уралддаг нас учраас дээд насанд оруулж өгсөн. Үүнийг Уяачдын холбооны их хурлаар шийдвэрлэсэн.

-Бас нэг маргаан байдаг нь өвөл, хаврын уралдаан. Үүнийг ямар байдлаар тусгаж өгөв?

-Зөвхөн “Баяр наадмын тухай хууль” учраас бусад уралдаан нь Засгийн газрын тогтоол шийдвэрээр зохион байгуулагдана. Тиймээс нэмэлт өөрчлөлтөөр энэ асуудлыг хөндөөгүй.

-Зарим гишүүд эрс эсэргүүцэж байгаа харагдсан. Тэгэхээр энэ хууль батлагдах боломж хэр байна вэ?

-Эсэргүүцэж байгаа хүмүүс бий. Аливаа зүйл 100 хувь санаанд нийцнэ гэж үгүй. Тэр тусмаа Сүхбаатар аймгаас сонгогдсон, сонгогдож байсан гишүүд үүнийг эсэргүүцдэг. Сүхбаатар аймгийнхан нэг хэсэг адуугаар бизнес хийсэн. Энэ мэтээс шалтгаалдаг бололтой. Гэхдээ уяачид нь хуулийн нэмэлт өөрчлөлттэй санал нэгдээд эхэлсэн. Эсэргүүцэхдээ монгол адууг үгүй хийх гэлээ гэсэн санаа л хэлдэг. Гэтэл уяачид, малчид маань нэгэнт адуугаа хурдан түргэн болгож, цусыг нь сэлбэж хөгжүүлж байна. Адуугаа бүгдийг нь эрлийз болгохгүй шүү дээ. Жишээ нь, 100 адуутай уяач бол 10 хүрэхгүй хувь л эрлийз байна биз дээ. Тэр бүгдийг тэжээж тордохгүй нь ойлгомжтой. Тэгээд ч Монголын хатуу ширүүн уур амьсгал өөрөө адууг Монгол болгоно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

ХуваалцахЖиргэх

ХолбоотойМэдээ

Д.ТОГТОХСҮРЭН: Өрх бүрт НЭГ САЯ төгрөг олгох асуудлыг дэмжих эсэх шийдвэр гараагүй
Улс төр

Д.ТОГТОХСҮРЭН: Өрх бүрт НЭГ САЯ төгрөг олгох асуудлыг дэмжих эсэх шийдвэр гараагүй

2021-01-18
БЗД-ийн 12, 17-р хорооноос найман хүн "Мөнххада" ХХК-ний голомтоос дөрвөн хүн халдвар авчээ
Мэдээ

БЗД-ийн 12, 17-р хорооноос найман хүн "Мөнххада" ХХК-ний голомтоос дөрвөн хүн халдвар авчээ

2021-01-15
С.Наранчимэг: Сурагчдын сурлагын чанарт эрс өөрчлөлт гарч байна
Бичвэр

С.Наранчимэг: Сурагчдын сурлагын чанарт эрс өөрчлөлт гарч байна

2021-01-14
Л.ЦАГААНДАЛАЙ: Адууны үүлдэр угсааг сайжруулж ирсэн түүх эртнээс улбаатай
Бичвэр

Л.ЦАГААНДАЛАЙ: Адууны үүлдэр угсааг сайжруулж ирсэн түүх эртнээс улбаатай

2021-01-14
Хувийн их, дээд сургуулийн оюутнууд боловсролын зээлд хамрагдах боломжтой боллоо
Тойм

Хувийн их, дээд сургуулийн оюутнууд боловсролын зээлд хамрагдах боломжтой боллоо

2021-01-13
Сэлэнгэ аймагт эмчлүүлж байсан коронавируст халдвартай иргэд бүгд эдгэрч эмнэлэгээс гарчээ
Мэдээ

Сэлэнгэ аймагт эмчлүүлж байсан коронавируст халдвартай иргэд бүгд эдгэрч эмнэлэгээс гарчээ

2021-01-12
Subscribe
Notify of
guest
Хэрэв та сэтгэгдэлийг дагах бол имэйлээ оруулна уу!
guest
Хэрэв та сэтгэгдэлийг дагах бол имэйлээ оруулна уу!
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Search

Хайлт илэрцгүй
Бүх илэрцийг харах

Ковид-19 Монгол Улс

Нийт батлагдсан 1,526
Нас барсан 2
Эдгэрсэн 967

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороолол “Pro One” оффис 1506 тоот

И-мэйл: news@check.mn

Утас:77240404

УЛС ТӨР

Цаг үе

Хөндөх сэдэв

НИЙГЭМ

Эдийн засаг

Болосврол

Эрүүл мэнд

Байгаль орчин

Хууль, шүүх

Спорт

ЯРИЛЦЛАГА

Бичвэр

Видео

СЭДВИЙН МӨРӨӨР

Тойм

Сурвалжилга

ЭРЭЛ

Нийтлэл

Нэвтрүүлэг

ГАДААД МЭДЭЭ

Цаг үе

Хөндөх сэдэв

ЧӨЛӨӨТ ЦАГ

Шар мэдээ

Сонжоо

Зөвлөгөө

Зурхай

Хайлт илэрцгүй
Бүх илэрцийг харах
  • Нүүр
  • Улс төр
    • Хөндөх сэдэв
    • Цаг үе
    • Мэдээ
  • Нийгэм
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Гэмт хэрэг
    • Мэдээ
  • Ярилцлага
    • Бичвэр
    • Бичлэг
  • Сэдвийн мөрөөр
    • Сурвалжлага
    • Тойм
  • "Эрэл" эрэн сурвалжилга
    • "ЭРЭЛ" эрэн сурвалжилсан нэвтрүүлэг
    • Нийтлэл
  • Гадаад мэдээ
    • Цаг үе
  • Чөлөөт цаг
    • Зурхай
    • Зөвлөгөө
    • Сонжоо
    • Шар мэдээ

© 2020 www.check.mn - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

0
0
Would love your thoughts, please comment.x
()
x
| Reply