Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Зэвсэгт хүчний 151 дүгээр ангийн дэргэд зам тээврийн осол гарчээ. Ослын улмаас автомашины бүхээгийн хэсэгт хоёр хүн хавчуулагдсан байна гэх дуудлага мэдээллийг өнгөрсөн шөнийн 23:59 минутад ОБГ-т иржээ.
Дуудлага бүртгэгдсэнээс 15 минутын дараа нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид ослын газар очиход “Приус-11” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт иргэн О /33 настай, эрэгтэй/, О /28 настай, эрэгтэй/ нар газар дээрээ амиа алдсан байжээ.
Иймд жолооч та бүхнийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.