Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Нуурмагт багийн “Хамар даваа” гэдэг газар тус сумын харьяат малчин 46 настай “Б” нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн байшингаа санаатайгаар шатааж амиа алджээ.
Гал түймрийг орон нутгийн иргэд унтраасан байна. Хэргийн талаарх мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч нэгдүгээр сарын 12 ны 02 цагийн орчим аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.