Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт 1456 тохиолдлоос 909 нь бүрэн эдгэрчээ. Үүнээс нэгдүгээр сарын 11 өдрийн байдлаар 43 хүн эмнэлэгээс гарсан байна.
Тодруулбал: Цэргийн төв эмнэлгээс 30 хүн, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс долоон хүн, ХӨСҮТ-өөс зургаан хүн эдгэрч эмнэлэгээс гарчээ.
Түүнчлэн "Сүүлийн үед аймгуудад халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Ялангуяа Сэлэнгэ аймагт эмчлэгдэж байсан 7 тохиолдол өчигдөр бүгд эдгэрч эмнэлгээс гарсан.
Тиймээс одоогоор Сэлэнгэ аймгийн эмнэлэгт корнавирусийн халдвартай хүн байхгүй бөгөөд тус аймагт голомтын хяналт, тандалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.
Сэлэнгэ аймагт өдөрт 170-250 хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд бүх шинжилгээнүүд сөрөг гарч байгаа. Тус аймгийн голомт хяналтын хугацаандаа байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцоллоо.