Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 835 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 700 гаруй нь зөрчлийн шинжтэй байжээ.
Харин өнгөрсөн шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх 88 дуудлага ирсэн байна. Энэ нь өмнөх гурван хоногийг бодвол өссөн үзүүлэлтэй тоон мэдээлэл байгаа юм.
Түүнчлэн эрүүлжүүлэх байранд 86 иргэн саатуулагджээ. Иймд хайртай дотны хүмүүсээ бие махбод сэтгэл санаагаар нь өвтгөх байхын тулд муу зуршлаасаа салахыг зөвлөж байна.