Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр коронавирусийн шинилжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Тэрээр 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт 12200 хүнд PCR-ийн шинжилгээ хийхэд 13 хүнд халдвар илэрсэн.
Халдварын тохиолдлуудын хувьд Улаанбаатар хотын голомтод бүртгэгдсэн гэлээ. Эдгээрээс арав нь Ачтан эмнэлэгийн эмч ажилчдаас илэрсэн. Хоёр нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгийн голомтоос гарсан халдвар байна.
Мөн Голомт банкны теллер коронавирус халдвар авсан. Тандалт судалгааг үргэлжлүүлж байна гэлээ. Тиймээс арванхоёрдугаар сарын 28 аас хойш Баянзүрх дүүрэг, кино үйлдвэр дэх голомт банкны салбараар үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээнд хамрагдахыг ЭМЯ-аас анхааруулж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсын дотоодын нийт халдвар тоо 866 боллоо.