Өнөөдөр Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Я.Содбаатар: Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэгдүгээр сарын 11-ний 06:00 хүртэл сунгалаа . Цаашид нөхцөл байдал хүндэрвэл хатуу хөл хориог дахин тогтоож магадгүй байна.
Харин иргэд ААН-үүдийн дунд үүсээд байгаа нөхцөл байдлыг бодитоор үнэлж тэдгээрийн орлогын эх үүсвэрийг дэмжих, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг нэгдүгээр сарын 11-ний өдрөөс нээхээр төлөвлөж байна гэлээ.