“Цэс хайрхан” ХХК зүгээс шинэ шилэн лонх гааль дээр саатсан тул цөөн тооны “LUXURIOUS” оргилуун дарсыг манай үйлдвэрийн бусад оргилуун дарс болох “Советское” бүтээгдэхүүнийхээ шилэн лонхонд савлаж, худалдаалсан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна.
Үндэсний үйлдвэрлэгчдийн нэр хүндийг сэвтээж, хэрэглэгчдийн итгэлийг алдсандаа бид гүнээ харамсаж уучлалт хүсье.
Бид үүссэн асуудалтай холбоотойгоор үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. Мөн бүтээгдэхүүн худалдан авсан хэрэглэгч, харилцагч бүрийн гомдлыг барагдуулах болно хэмээн мэдэгдлээ.