Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлаар коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Тэрээр 24 цагийн дотор нийт 13621 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 23 хүн халвар авсан нь тогтоогдсон.
Халдвар авсан хүмүүсээс хоёр нь 2020 оны арванхоёрдугаар сарын 20нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн. Эдгээр хүмүүсийн гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.
Мөн Цэргийн төв эмнэлэгийн хоёр ажилтан коронавируст халдвараар өвчиллөө. Үлдсэн 19 тохиолдол нь Улаанбаатар хотод голомт болж гарсан халдварын хавьтлаас илэрсэн гэлээ.
Ингээд манай улсад батлагдсан дотоодын халдварын тоо 1286 боллоо.