Маргаашнаас Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр эрс хүйтрэх төлөвтэй байна. Харин нэгдүгээр сарын хоёрны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр 7-12 м/с хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Эдгээр өдрүүдэд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус хүрэх юм байна.
Харин энэ сарын эхээр хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй байгааг ЦОШГ-аас мэдээлж байна.