Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлаар коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Тэрээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 13597 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 20 хүнд халдвар илэрлээ.
Үүнээс БЗД-ийн эмнэлэгийн голомтоос 16 хүн халдвар авсан байна. Харин Франкурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.
Мөн хавдар судалалын үндэсний төвөөс гарсан халдварын хавьтал болсон эмнэлэгийн хоёр ажилтан коронавируст халдвар авсан гэлээ.
Ингээд манай улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 1215 боллоо.