Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Билэх багийн “Бадьрийн өвөлжөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 170 км, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т 40 настай эрэгтэй малчин П нь 2020.12.29-ний өдрийн 10:00 цагийн орчимд мотоциклтой малаа хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2020.12.30-ны өдрийн 00:30 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 2020.12.29-ний өдрийн 17:00 цагаас эхлэн “Бадьрийн өвөлжөө” гэдэг газар 35 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 12.30-ны өдрийн 01:30 цагт түр зогсоож мөн өдрийн 08:00 цагт дахин эхлүүлж, эрэн хайх ажиллагааг үргэлжилж байна.