Юнивишн компанийн IPTV үйлчилгээнд системийн гэмтэл гарсан байна. Тус компанийн инженер, техникийн алба гэмтлийг засварлахаар шуурхай ажиллаж байгаа бөгөөд гэмтэл засагдаж хэвийн болмогц өөрийн хэрэглэгчдэдээ эргэж мэдээлнэ гэлээ.
Мөн тус компаний зүгээс хэрэглэгчдээсээ үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хүндрэл учруулсандаа хүлцэл өчиж байна хэмээн мэдэгдэл гаргаад байна.