Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Онцгой, Эрүүл мэнд, Хууль сахиулах албаны ажилчид болон Мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагын 92 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд дээрх есөн товчоодоор 1292 нийт автомашин нэвтэрч, 1116 тээврийн хэрэгсэл нийслэлээс гарчээ.
Энэ хугацаанд нийт 4991 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй гэдгийг холбогдох албанаас мэдээллээ.