ЗГ: Өрх бүрт НЭГ САЯ төгрөг тараах боломжгүй

Яг одоо Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай хэлэлцэж байгаа. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэд, ААН-үүдийг дэмжих зорилгоор боловсруулж Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлсэн хөтөлбөр ч багтаж байна. Ерөнхийлөгчийн хүсэлтэд зээлийн хүүг зургаан сараас доошгүй хугацаагаар царцаах, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвараас иргэд ААН-үүдийг чөлөөлөх зэргээс гадна иргэдийн дунд хүлээлт үүсгэж эхэлсэн хүсэлт болох өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хүсэлт байв.

Тэгвэл Засгийн газраас “өрх бүрт нэг сая төгрөг тараах боломжгүй” хэмээн хариу хүргүүлжээ. Тодруулбал, Засгийн газрын зүгээс цар тахлын тархалт нэг сарын хугацаанд өрнөх асуудал биш учраас зах зээл рүү гэнэт гурван их наяд төгрөг хийх боломжгүй гэж үзсэн байна. 
 

0 СЭТГЭГДЭЛ