Маргаашнаас эхлэн 10:00-17:00, 20:00-07:00 цагийн хооронд ТЭГ зогсолт хийнэ

УОК-ийн 21 цагийн мэдээллээр хөл хориог чангатгаж байгаа талаар мэдээллээ.

Тодруулбал төрийн болон төрийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжийн нийт ажиллах хүчний 10-15 хувь ажиллана.  Эдгээр байгууллагын албан хаагч болон ажилчид ажилдаа ирж, очихдоо ажлын үнэмлэхээс гадна ээлжийн ажилтан гэсэн үнэмлэхийг байгууллагаасаа авч, биедээ авч явах шаардлагатай. 

Мөн хөдөлгөөнийг хатуу хөл хорионд оруулж шийдвэрлэсэн.
Явган зорчигч, хувийн автомашин, нийтийн тээврийг өглөө 07.00-10.00 цагт, орой 17.00-20.00 цагт явуулна. Бусад үед буюу өдрийн 10:00-17:00, оройн 20 цагаас өглөөний 07 цаг хүртэл ТЭГ зогсолт хийнэ гэдгийг УОК-оос мэдэгдлээ.

Нийслэлийн онцгой комиссын дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Цаашид хөл хориог 90 хувь хүртэл хатуу хорих сонголтгүй сонголт руу орж байна. Олон улсын жишгээр хөл хориог 90 хувь хүртэл хатуу хорьж байж цар тахлыг хумиж чаддаг гэсэн туршлага бий. Бид олон улсын туршлага дээр үндэслэн шийдвэр гаргаж байгаа” гэв.

Одоогийн байдлаар орон нутгаас нийслэлд түр ажлаар ирээд буцаж чадахгүй байгаа иргэдийг буцаах талаар ямар ч шийдвэр гараагүй байгаа. Хэрэв шийдвэр гарвал албан ёсоор мэдээлнэ гэлээ.

БИЧЛЭГ ҮЗЭХ: 

 

0 СЭТГЭГДЭЛ