ЦЕГ: Иргэн А-д хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна

Өчигдөр /2020.11.15/ Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 33 настай иргэн “А” нь Засгийн газрын 178 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд “Бүх нийтийн бэлэн байдал” зарласан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дэглэмийг зөрчиж төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж үг хэлээр доромжилсон үйлдэл гаргаж буй бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тархсан.
 Уг асуудлыг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст шалгаж, тухайн иргэнд хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна.
Иргэн А-г дараах хуулийн зйл заалтыг зөрчсөн гэж үзэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа  аж.
Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих 2.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах
2.1.төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан; Иймд иргэд та бүхэн улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж гэрээсээ гарахгүй байж дэглэмээ сайтар баримталж төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байна

5 СЭТГЭГДЭЛ
Зочин

2020-11-15

30,хоног баривчлагаан явуул

2020-11-15

Хүндэтгэх хэрэгтэй өчүүхэн ухамсар дорой намын харъяалалтай хүмүүс төр засгаа амныхаа зоргоор доромжлох эрхгүй болгох хэрэгтэй юм л бол төр засгаа муулж бх юм

2020-11-15

2020-11-15

Хүндэтгэх хэрэгтэй өчүүхэн ухамсар дорой намын харъяалалтай хүмүүс төр засгаа амныхаа зоргоор доромжлох эрхгүй болгох хэрэгтэй юм л бол төр засгаа муулж бх юм

Зочин

2020-11-15

Маш том хариуцлага тооц балайр новш вэ өөрсдийнх төлөө ажиллаж бгаа албан тушаалтанд томордог хэн бэ мөн олон түмэнд энэ том компанит ажиллагааг шүүмжилж маш буруугаар сурталчилгааг лайваар гадаад улсаас хийж бгаа Чулуунсүрэн овогтой Zermaa-г эрэн сурвалжилж авчирч том хариуцлага хүлээлгэх хэрэгтэй иргэн бүр хариуцлагатай бидний төлөө ажиллаж бгаа албан хаагчдыг дээд зэргээр х