Хулгайн замаар Хэнтий орсон хоёр иргэнээс КОРОНАВИРУС илэрчээ

Улаанбаатар хотоос арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймаг руу хулгайн замаар зорчсон хоёр иргэнийн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Харин  PCR-ийн шинжилгээний хариу  24 цагийн дараа гарах юм байна.

Эдгээр хүмүүсийг  өнгөрсөн шөнө Цэнхэрмандал сумын постоос буцаасан байна. Гэвч тэдгээг иргэд Хэрлэн голынхоо урдуур Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Баянхутаг сумуудаар өнгөрч голоо дагаж явсаар аймгийн төв орж  ШТС-аас түлш авсан байна. Үүний дараагаар аймгийн төв Чингис хотоос 70 км зайд орших Заанширээ гэдэг газар гэртээ очсон байна.

Улмаар Хэнтий аймгийн онцгой коммисоос 24 цагийн хугацаанд тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний байгууллагууд хааж аймгаас орох гарах хөдлөгөөнийг   бүхэн хаах шийдвэр гаргажээ.

0 СЭТГЭГДЭЛ