Хилий боомтуудыг хааж, нэвтрэх хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоолоо

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолоор коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл түр зогсоолоо.
Мөн Хилийн Цагааннуур автозамын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн 2,4 дэх долоо хоногт хуваарийн дагуу ажиллуулж, зөвхөн шатахуун түгээх автомашиныг улсын хилээр нэвтрүүлэх юм байна.
Түүнчлэн Хилийн Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав авто замын боомтыг өнөөдрөөс хааж байгаа бол Боршоо автозамын боомтыг  арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны  дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хаалаа.
Эх сурвалж: ОБЕГ

0 СЭТГЭГДЭЛ