УОК: 14 хоног гэрээр тусгаарлах шийдвэрийг сэргээлээ

Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд 21 хоног тусгаарлагдаад гэртээ дахин 14 хоног тусгаарлах шийдвэрийг иргэдийн хүсэлтийн дагуу цуцлаад байсан юм. Гэвч халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас дээрх шийдвэрийг дахин сэргээхээр болжээ.

Ингэхдээ тусгаарлах байраас гарч байгаа иргэд 14 хоног өөрийгөө тусгаарлана хэмээн гарын үсгээ зурах юм байна.

Мөн бүх нийтийн онцгой байдал зарласан энэ үед иргэдийг  халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг УОК-оос анхаарууллаа

0 СЭТГЭГДЭЛ