Гурван настай хүүхдийг хүчирхийлж байсан сувилагчийн дүрс бичлэг олон нийтэд дэлгэгджээ

ОХУ-ын Новосибирск хотын Сүрьеэгийн эмнэлгийн сувилагч тус эмнэлэгт эмчлүүлж байсан 3 настай хүүхдийг орон дээр нь гаргахдаа үснээс нь зулгааж, чимээгүй байхыг шаардан загнаж, цохиж буй бичлэг саяхан цахим сүлжээгээр тараад байгаа билээ.

Тэгвэл бүс нутгийн эрүүл мэндийн газраас сувилагчийг ажлаас нь халах шийдвэрийг гаргасан байна. Мөн түүнийг хүүхдийн хүчирхийллийн хэрэгт буруутган мөрдөн шалгах ажиллагааг Новосибирскийн Мөрдөн байцаах алба эхлүүлжээ.

Харин бүс нутгийнн прокурорын газраас тухайн эмнэлгийн дотоод үйл ажиллагаанд шалгалт хийж, хүүхдийн эрхийг хамгаалах, эмнэлгийн тусламж үзүүлэх тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөж байгаа эсэхэд үнэлгээ өгөхөөр болсон ба шаардлагатай тохиолдолд холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхээ мэдэгдсэн байна.

4 СЭТГЭГДЭЛ
Heruulc

2020-11-13

Odoo tgd ingelee gd naa hun cn zasarku

Дархан

2020-11-11

эвий дээ нялх амьтаныг. ийм бузар амьтад олон битгий байгаасай

2020-11-11

Ашгүй баригдаж дээ.Маш их баярласан шүү.Хүүхдийн бие нь зүгээр байгаасай.Ийм араатан шиг авгай нарыг устгах нь зөв.

Mlq

2020-11-10

Yu geechiin hogiin niigemd amidraad bnaa?