Замын-Үүд боомтын шинэчлэлийн ажил 2021 оны 4-р улирал гэхэд бүрэн дуусч үйл ажиллагаа эхэлнэ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын гадаад худалдааны гол боомт болох Замын-Үүд боомтод ажиллаа.

Энэ хүрээнд Замын-Үүд боомтын шинэчлэлийн ажил, боомтын ачаа тээврийн терминалын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн төлөөлөлтэй уулзав.

Энэхүү шинэчлэлийн төсөл хэрэгжсэнээр зорчигчдын болон бараа дамжин өнгөрөх хугацаа багасч, худалдаа эрхлэгчдийн зардал багасах юм. Шинэчлэлийн төсөл 2021 оны 4 р улирал гэхэд бүрэн дуусч үйл ажиллагаа эхлүүлэх хуваарьтай. Ингэснээр нийт талбай 8 дахинөдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахинтом оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахинсуудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж зорчигчтээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэная тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж Монгол Улсын гадаад худалдааэдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлнэ.Мөн дэд сайд Б.Мөнхжин Замын-Үүд чөлөөт бүсэд ажиллавТэрээр чөлөөт бүсийн удирдлагатай уулзажгадаад худалдааг нэмэгдүүлэхМонголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд чөлөөт бүсийн үүрэг чухал хувь нэмэртэй болохыг тэмдэглэв.


0 СЭТГЭГДЭЛ