“ХААНЫ ОРДОН”-д амьдарч байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн дарга нарыг шалгана уу АТГ!

“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг цувралаар бэлтгэн уншигчиддаа хүргэж байгаа. Өмнөх дугаарт хэт өндөр үнээр "Лексус " загварын автомашин худалдан авсан болон автомашин нийлүүлэх тендер зарлаж 2 тэрбум 506 сая 700 мянган төгрөгөөр “Мөнххада” ХХК-иас 17 ширхэг автомашин худалдан авсан мэдээллийг хүргэсэн. Энэ талаар “Мөнххада” ХХК-ийн дэд захирал Ч.Батзоригоос тодруулан тайлбарыг мэдээлсэн юм. Тэгвэл тус 17 ширхэг автомашины 11 нь тансаг зэрэглэлийн буюу Ланд круйзер 200, Ланд круйзер прадо загварын автомашинууд байсан нь тус машинуудыг “Эрдэнэт” үйлдвэрийн дарга нар унаж, хэрэглэдэг байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна. Энэ асуудлыг тодруулахаар манай сурвалжлах баг үргэлжлүүлэн ажиллаж байна. Тун удахгүй 2.5 тэрбум төгрөгийн автомашинууд юунд хэрэгтэй байв, хэн хэрэглэж байгаа вэ гэдэг асуудлыг баримттайгаар мэдээллэх болно.

Тус үйлдвэрийн шилэн дансны мэдээллийг харж байхад анхаарал татах асуудал байв. Тодруулбал “Эрдэнэт” үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Баярболд, Тэргүүлэх менежер Н.Энхбаатар нарын албан тушаалтны сард төлж байгаа байгаа байрны түрээс яах аргагүй анхаарч, хөндөх асуудал юм.

 
2020 оны нэгдүгээр сараас эхлэн есдүгээр сар хүртлэх шилэн дансны мэдээллийг  шүүж үзэхэд дээрх хоёр албан тушаалтан сар бүр байрны  түрээс гэх утгатай 6-12 сая төгрөг хүртлэх зарлагыг гаргаж БЭЛНЭЭР  авч байжээ.

Үүнийг дэлгэрэнгүй харуулбал,
 
БАЙРНЫ ТҮРЭЭС БЭЛНЭЭР ОЛГОСОН БАЙДАЛ
2020 оны НЭГДҮГЭЭР САР
Тамгын газрын дарга Д.Баярболд – 8.257.049.51₮
Тэргүүлэх менежер Н.Энхбаатар – 6.456.714.42₮
2020 оны ХОЁРДУГААР САР
Тамгын газрын дарга Д.Баярболд – 8.347.434.15₮
Тэргүүлэх менежер Н.Энхбаатар – 6.493.290.87₮
2020 оны ГУРАВДУГААР САР
Тамгын газрын дарга Д.Баярболд – 8.363.697.81₮
Тэргүүлэх менежер Н.Энхбаатар – 6.530.420.26₮
2020 оны ДӨРӨВДҮГЭЭР САР
Тамгын газрын дарга Д.Баярболд – 8.270.311.41 ₮
Тэргүүлэх менежер Н.Энхбаатар – 12.914.918.51₮
2020 оны ТАВДУГААР САР
Тамгын газрын дарга Д.Баярболд – 8.313.569.31₮
Тэргүүлэх менежер Н.Энхбаатар – 6.488.647.65₮
2020 оны ЗУРГАДУГААР САР
Тамгын газрын дарга Д.Баярболд – 8.358.401.85₮
Тэргүүлэх менежер Н.Энхбаатар – 6.727.492.12₮
2020 оны ДОЛДУГААР САР
Тамгын газрын дарга Д.Баярболд – 8.443.937.23₮
Тэргүүлэх менежер Н.Энхбаатар – 6.596.125.89₮
2020 оны НАЙМУДГААР САР
Тамгын газрын дарга Д.Баярболд – 8.601.480.13₮
Тэргүүлэх менежер Н.Энхбаатар – 6.713.337.82₮
2020 оны ЕСДҮГЭЭР САР
Тамгын газрын дарга Д.Баярболд – 8.605.399.25₮
Тэргүүлэх менежер Н.Энхбаатар – 6.716.396.64₮

Ийнхүү энэ оны эхний есөн сарын байдлаар Тамгын газрын дарга Д.Баярболдын хувьд 75.612.806.5 төгрөг буюу Улаанбаатар хотын  3-4 өрөө орон сууцны үнэтэй тэнцэх мөнгийг зарцуулжээ.

 

Харин тэргүүлэх менежер Н.Энхбаатарын хувьд мөн л тансаг зэрэглэлийн орон сууц худлалдан авах эсвэл зах зээлийн үнээр 1-2 өрөө орон сууцнаас худалдаж авах мөнгөөр буюу 65.367.941.8 төгрөгийг түрээний байрны төлбөрт төлжээ.

Хувийн хэвшлийн байгууллагын дарга олсон орлогоосоо ийнхүү байр түрээсэлж байвал луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хамаагүй гэх боловч төрийн өмчит үйлдвэрийн дарга нь ийнхүү “тансаглаж” байгаа АТГ-т шалгуулах, анхаарч хөндөх асуудал яах аргаагүй мөн.

 
“Хааны ордонд” амьдардаг “Эрдэнэт” үйлдвэрийн дарга нарын тансаглалыг шалгана уу АТГ!
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

0 СЭТГЭГДЭЛ