2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР худалдан авсан автомашинаа тайлбарлана уу Х.БАДАМСҮРЭН ДАРГА АА!

Зах зээлийн үнээс хэт өндөр үнээр автомашин худалдан авдаг дуулиан дахин үргэлжлэх нь. “Эрдэнэт” үйлдвэр 2020.08.14-ны өдөр “Баганадант” ХХК руу “Лексус” загварын автомашины өглөг гэх утгаар 440  сая төгрөг шилжүүлсэн байгаа юм. Энэ нь мөн л зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдан авсан гэх шүүмжлэлийг дагуулаад байсан.



Тэгвэл тухайн автомашиныг борлуулсан гэгдэх “Баганадант” ХХК нь автомашин худалдан борлуулдаг компани биш бөгөөд барилга засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ. Ийнхүү тэс өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас юуны учир ийнхүү үнэтэй автомашин худалдан авах болсон талаар “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн тайлбар хийж амжаагүй байтал дахин үнэтэй машины баримт гарч ирэв.




 
“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР 2.506.700.000 ТӨГРӨГӨӨР “ТОЁОТА” МАРКИЙН АВТОМАШИН ХУДАЛДАН АВЧЭЭ

Япон улсын “Тоёота” үйлдвэрийн Монгол дахь албан ёсны борлуулагч “Мөнххада” ХХК руу 2020.07.31-ний өдөр 2.506.700.000 төгрөгийг “Тоёота маркийн автомашины өглөг” гэсэн утгаар шилжүүлсэн байгаа юм.



Гэтэл “Мөнххада” ХХК-ийн албан ёсны сайтад байршуулсан борлуулагдаж байгаа автомашины мэдээллээс харахад хамгийн үнэтэй нь 282 сая төгрөгийн үнэтэй “Ланд круйзер 200” маркийн автомашин байх юм.



Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэр яг ямар автомашиныг ийнхүү 9 дахин нугалсан үнээр худалдан авсан бэ гэдэг асуулт мөн л хариулт нэхэж эхэллээ.

 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

0 СЭТГЭГДЭЛ