Б.ОТГОНСҮХ: Авлигал, албан тушаалын хэргээр хуулийн байгууллагад шалгагдсан нь үнэн

Нийтийн тээврийн тасалбарт түгээгч буюу Кондукторуудыг халж "Смарт карт"-ыг хэрэглээнд нэвтрүүлэх үед нийтийн тээврийн салбарын орлого буурч алдагдал үүссэн. Тиймээс тухайн үед кондукторуудыг "Шалгагч" нэрээр эргүүлэн ажиллуулах шийдвэрийг тухайн үеийн Нийслэлийн удирдлагууд гаргаж тендер зарласан байдаг. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхийн хамаарал бүхий гэгдэх “Сити баз консалтинг” ХХК шалгагч ажиллуулах тендэрт ялсан нь олон нийтийн дунд хардлага төрүүлэх үндэслэл болоод байна.

Тодруулбал, иргэд автобусаар зорчихдоо мөнгө төлөхгүй зорчих, мөнгөө жолоочид өгөх, мөнгөний хайрцагт төлөх ёстойгоосоо дутуу, урагдсан тал мөнгө хийх зэрэг үйлдлүүдийг гаргаж эхэлсэн нь нийтийн тээврийн салбарын орлого багасахад хүргэсэн байдаг. Иймд иргэдийн гаргаж байгаа овлигогүй үйлдлийг таслан зогсоохын тулд хяналт тавьж байх хэрэгтэй болсон. Тиймээс кондукторуудын нэршлийг шалгагч болгон өөрчилж ажиллуулах шаардлага үүссэн. Ингээд шалгагч ажиллуулах тендер зарлагдаж тус тендер "Сити баз консалтинг" ХХК шалгарсан нь Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхийн хамаарал бүхий компани гэх дуулиан тархаж тэрбээр энэ асуудлаар хууль шүүхийн байгууллагад шалгуулж байсан юм.

Энэ талаар тодруулахад "Би хууль шүүхийн байгууллагад шалгуулсан нь үнэн. Энэ асуудлыг надад хамааралгүй гэдгийг тогтоосон. Тус компанитай ямар ч холбоогүй" гэх тайлбарыг Б.Отгонсүх өгсөн юм.

НТҮГ-ЫН ТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА З.ЦЭВЭЭНДОРЖ: Шалгагч ажлуулдаг гурван байгууллага байгаа. Үүний нэг нь “Сити баз консалтинг” ХХК. 

Жилдээ улсын төсвөөс 3 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт авч автобусаар зорчиж буй иргэдэд хяналт тавих шалгагч ажлуулдаг гэх "Сити баз консалтинг" ХХК-тай хамаарал бүхий этгээдүүд 2019 оны нэгдүгээр сард улсад 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр ял шийтгүүлсэн байна. Ийнхүү улсад их хэмжээний хохирол учруулсан нь хуулийн байгууллагаар тогтоогдож тус компанийн хувь эзэмшигч нарыг шүүхээс буруутган ял сонсгочихоод байхад тус компани өнөөдрийг хүртэл шалгагч ажиллуулсан хэвээр байгаа нь  эрх мэдэлтэй хэн нэгэн энэ компанийн ард байна уу гэх хардлагыг төрүүлэхэд хүргэж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх тус компанитай хамааралгүй хэмээн тайлбарлаж байгаа ч Б.Отгонсүх орлогч даргын жолооч, жолоочийн эхнэр, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга гэх мэт албан тушаалтнууд ч холбогдсон баримтууд байдаг аж. Энэ талаар "Тв8" телевизийн "Эрэл" эрэн сурвалжлах нэвтрүүлэг дэлгэрэнгүй үзүүлнэ. 
 

1 СЭТГЭГДЭЛ
jcejjmqch

2020-11-12

Б.ОТГОНСҮХ: Авлигал, албан тушаалын хэргээр хуулийн байгууллагад шалгагдсан нь үнэн [url=http://www.g1zg3d9kjg97905c2851ga91gyy0l0tks.org/]ujcejjmqch[/url] jcejjmqch http://www.g1zg3d9kjg97905c2851ga91gyy0l0tks.org/ ajcejjmqch