СУРВАЛЖЛАГА: "Хэвлэлд мэдээлэл өгсөн эцэг эхчүүдийг ол"

Нийслэлийн СХД-ийн 25 дугаар хороо буюу Зүүн салаанд энэ жил 151 дугаар сургууль шинээр ашиглалтад орсон.  Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр ашиглалтад орсон энэхүү лаборатори сургуульд тухайн орчмын хүүхдүүд хичээллэх боломж бүрдсэн юм. Гэвч сургуулийн удирдлагууд шинээр эслэн орж байгаа сурагчдыг өөрсдийн шинээр гаргасан загвар бүхий өндөр үнэтэй дүрэмт хувцасыг худалдаж авахыг тулгасан байна
 
Биднийг сурвалжлага бэлтгэсний дараа сургуулийн удирдлагууд "Хэвлэлд мэдээлэл өгсөн эцэг эхчүүдийг ол" гэж багш нартаа даалгасан. Хүүхдүүдийг нь хавчиж гадуурах, сургуулиас гаргах зэргээр гадуурхаж болзошгүй гэх айдастай байгаагаа эцэх эхчүүд хэлж байсан юм.

Эцэг, эхчүүдийн зүгээс энэхүү дүрэмт хувцасны материал нь муу, ердөө хоёр хос хэрнээ гадуур зарагдаж байгаа бусад дүрэмт хувцаснуудаас өндөр үнэтэй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан юм. Харин тухайн дүрэмт хувцасны загварыг гаргаж, үйлдвэрлэн худалдаалж байгаа "Өүлэн Менч" компанийн зүгээс тухайн дүрэмт хувцсны материалын чанар сайн учраас ийм үнэтэй зарагдаж байгаа тухай хэлж байна.

МУ-ын ЗГ, Боловсроын яамнаас гаргасан журмын дагуу загварыг нь гаргасан хямд үнэтэй дүрэмт хувцаснууд гадуур зарагдаж байхад өөрсдөө загвараа гаргуулж зөвхөн тэр хувцасыг нь худалдаж авах шаардлага тавьсныг ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр байж болзошгүй, шуудхан хэлэхэд 151-р сургуулийн удирдлагууд дүрэмт хувцасны шахаа хийж байж болзошгүй гэх хардлага байгааг эцэг, эхчүүд хэлж байсан юм. Харин сургуулийн удирдлагын зүгээс "Зөвхөн энэ хувцасыг худалдаж ав гээгүй. Гадуур зарагдаж байгаа дүрэмт хувцаснуудыг худалдаж авч болно"  гэх тайлбарыг хэлж байсан юм.

Сургуулийн удирдлагуудын зүгээс ганцхан дүрэмт хувцас ч биш сургууль дээрээ өмсөх "Гоо" брендийн эсгий углаашийг ч 65 мянган төгрөгөөр худалдан авч өмсөх шаардлага тавьжээ.

Хэдийгээр сургуулийн удирдлагууд "Өүлэн Менч"-ээр захиалж хийлгэсэн дүрэм хувцасаа сурагчдад шахаагүй, бусад дүрэмт хувцаснуудыг өмсөж болно гэж тайлбарлаж байсан ч эцэг эхчүүд үүнийг үгүйсгэж байсан юм.  

БИЧЛЭГ ҮЗЭХ:

75 СЭТГЭГДЭЛ