Өчигдрийн арилжаагаар 17 ХК-ийн хувьцааны үнэ буурчээ

     2020 оны  9 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 35 хувьцаат компанийн 53,986,014.29 төгрөгийн үнийн дүн бүхий 502,237 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
 
Үүнээс "Баянгол Зочид Буудал" ХК (BNG +14.80%) болон "УБ-Бүк" ХК (BUK +9.58%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хишиг Уул" ХК (HSX -13.79%) болон "Хөх Ган" ХК (HGN -8.18%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 60 ширхэг үнэт цаасыг  6,050,000 төгрөгөөр арилжсан байна.

"TOP 20" индекс 1.69 хувиар өсч 17154.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,5 их наяд төгрөг боллоо.

42 СЭТГЭГДЭЛ