Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг хорихгүйгээр цахилгаан бугуйвч зүүлгэж, зорчих эрхийг хязгаарлана

   
    Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст 2021 оны нэгдүгээр сарын нэгнээс цахилгаан бугуйвч зүүлгэж, зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оногдуулахаар болжээ.
 
Уг бугуйвч нь тухайн иргэнийг  оршин суугаа газраасаа гарахгүй байх ,хязгаарлалтанд оруулж  тодорхой маршрутаар зорчих эрхтэй болгож. Мөн хэн нэг хүнтэй уулзахгүй байх хязгаарлалтыг тогтоодог гэнэ.
    
Тодруулбал  энэ ялыг анх удаа санамсаргүй  байдлаас гэмт хэрэг үйлдэж бусдад хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулсан хүмүүст 5 жил хүртэлх хугацаагаар зүүлгэж хянах юм.  Ялыг хэрэгжүүлснээр тухайн иргэн ял эдлэх явцдаа  ажил хөдөлмөр эрхлэж, гэр бүлтэйгээ хамт байх боломжтой гэж  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ.

Техник технологийн хувьд Улаанбаатар хотоос мэдээллийн хяналтын нэг төв ажиллаж хянана.  Тухайн иргэн цахим гавыг ямар нэг байдлаар тасдах гэж оролдох, зорчих эрхийн хязгаарлалтыг зөрчвөл хорих ялаар солигдох юм.

Энэ ялыг техник тоног төхөөрөмжийн нөхцөлөө бүрдүүлэх нэрээр 2018,2019 онд хоёр удаа хойшлуулсан. Өнгөрсөн 7 дугаар сараас хойш ялыг хэрэгжүүлэх тал дээр судалгаа хийж . 2021 оноос хэрэгжиж эхлэхэд ойролцоогоор 1080 хүнд ийм ял оногдуулах статистик тооцоолол байгаа юм гэж албаны хүн мэдэгдлээ.  

0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй