Энэ жилийн бэлтгэсэн өвс, хадлан өмнөх жилийнхээс 67.3 хувиар буурчээ

    Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2020 оны 9 дүгээр сарын 1-ний байдлаар 81.3 мянган тонн өвс хадлан хадаж, 12.6 мянган тонн хүнсний ногоо, 8.0 мянган тонн төмс хурааж, 0.2 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гар тэжээл 84.7 хувь буюу 1.0 мянган тонноор, бэлтгэсэн өвс хадлан 67.3 хувь буюу 167.5 мянган тонноор, хураасан төмс 20.4 хувь буюу 2.0 мянган тонноор, хүнсний ногоо 10.6 хувь буюу 1.5 мянган тонноор буурсан байна.

     Хураасан төмс өмнөх оны мөн үеэс Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Орхон, Баянхонгор, Сүхбаатар,Говьсүмбэр аймгуудад 5.0-236.2 тонн буюу 8.1 хувиас 2.2 дахин өсөж, харин Улаанбаатар хот болон аймагт 1.0-1063.0 тонн буюу 3.6-89.2 хувиар буурчээ.

Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь, Төв,Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өвөрхангай аймгуудад 5.4-572.6 тонн буюу 7.1 хувиас 12.5 дахин өсөж, харин Улаанбаатар хот болон бусад аймагт 0.7-1997.2 тонн буюу 2.2-98.2 хувиар буурчээ.


1 СЭТГЭГДЭЛ
icdezeblns

2020-09-19

Энэ жилийн бэлтгэсэн өвс, хадлан өмнөх жилийнхээс 67.3 хувиар буурчээ [url=http://www.g96g2223t3ordqdoo1lu9wd848nm8175s.org/]uicdezeblns[/url] icdezeblns http://www.g96g2223t3ordqdoo1lu9wd848nm8175s.org/ aicdezeblns


Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй