БНХАУ-тай төмөр замын гурван боомт нээхээр тохиролцлоо

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн Монгол Улсад хийж буй айлчлалын үеэр Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч гэсэн төмөр замын гурван боомтыг нээхээр тохиролцлоо.

Ийнхүү Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай ноот бичиг солилцсон байна. Хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулбал Монгол Улсын экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд түлхэц болно гэж Гадаад харилцааны яам мэдээллээ.

Үүнээс гадна худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэх зорилгоор цаашид идэвхтэй хамтран ажиллах, энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой өсгөх, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.

    БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И "Монголчууд хүнд үед халуун сэтгэлээр тусалсан, бид хариу болгож тусламж үзүүлсэн" гэж онцоллоо. Харин Гадаад харилцааны сайд "Нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмын баримтлахаа нотоллоо" гэсэн юм

0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй