Иргэд хариуцлагатай байж, зуух пийшингийн битүүмжлэлээ сайтар шалгах хэрэгтэй гэв

    Хүйтний улирал ирж иргэд түлш хэрэглэж эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн үед угаарын дуудлага ирэх нь эрс нэмэгдээд байгаа юм. Тухайлбал өдөрт угаартсан гэх 20 гаруй дуудлдаг нийслэлийн онцгой байдлын албанд ирж байна.

Өнгөрсөн өвөл нийслэлийн  хэмжээнд 979 өрхийн 2568 иргэн угаарын хийнд өртсөн гэх судалгаа гарчээ. Судалгааны 17,8 хувийг зуух пийшингийн битүүмжлэл муу, 10,4 хувийг зуух яндангийн холбоос засвартай, 9,6 хувийг зуух, яндангаа хөөлөөгүй битүүрсэн,16,8 хувийг  яндангийн сойлтоо хаасан байдалтай байжээ. Тиймээс иргэдийн зүгээс сайжруулсан түлшийг ашиглахдаа аюулгүй байдлыг сайтар хангах шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллагууд сануулж байна.

   Гэрт амьдардаг иргэд галлагаа бүрэн дуусаагүй цогшсон байхад нь яндангаа аваад өрхөө бүтээсэн байдалтай угаартсан тохиолдол саяхан гарсан. Энэ үед угаар мэдрэгч яагаад дуугараагүй вэ гэвэл иргэд өөрсдөө батарейг нь салгасан, тестэлж үзээгүй байжээ. Нийслэлийн зургаан дүүргийн 162 мянган айл өрхөд угаар мэдрэгчийг суурилуулсан. Агаарын чанарыг сайжруулах бүсэд нэмж орсон дүүргүүдэд 15 мянган угаар мэдрэгчийг нэмж суурилуулах ажлыг хийж байна.

Иргэд эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахын тулд угаар хий мэдрэгчийг ажиллаж буй эсэхийг сайтар шалгахыг мөн уриалж байна.

0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй