Хоолны хордлогод орсон 20 хүнээс 14 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна

    Тусгаарлах байранд гарсан хоолны хордлогын талаар дэлгэрэнгүй мэдээллийг МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд өглөө. 9 сарын 14-нд Чингэлтэй дүүрэгт байрлах “Dream” зочид буудалд тусгаарлагдаж байсан 20 иргэн хоолны хордлогод орж ХӨСҮТ-д хүргэгдсэн гэж мэдээлж байсан. Сэжигтэй тохиолдол илэрсэн үед хоол хүйтэн ирж байна гэсэн гомдол тусгаарлалтад байгаа иргэдээс гарч байжээ. Тухайн үед нэгээс хоёр удаа гүйлгэсэн, аюулхай орчим базалсан гэсэн эмнэлзүйн  шинж тэмдэгтэй ирсэн байна.

    Өнөөдрийн байдлаар 13 том хүн 1 хүүхэд ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдэж байна. МХЕГ-аас тухайн зочид буудлын тухайн өдөр өгсөн хоолны дээж болон хүнсний материал, гал тогооны хэрэглэгдэхүүнээс арчидас авч шинжилгээ хийж байна. Хоол хүнсний материалыг шинээр татан одоо үйл ажиллагаа нь хэвийн явж байна гэж мэдэгдлээ.

0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй