Өндөржүүлсэн бэлэн байдлыг 10-р сарын 31-нийг хүртэл сунгалаа

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар доорх шийдвэрийг гаргалаа 

Тухайлбал өндөржүүлсэн бэлэн байдлыг 10-р сарын 31-нийг хүртэл сунгалаа. Ингэснээр хил нээхгүй, гадаадын улс орноос иргэдээ Чартер нислэгээр авах ажил үргэлжилнэ. Одоогоор 12 мянга гаруй иргэн МУ-д ирэх хүсэлтээ ирүүлээд байгаа юм. Үүнээс 5 мянга гаруй иргэн нь БНСУ-аас ирэх хүсэлт эзэлж байгаа юм.
 
  1. 9-р сарын 21-ны өдрөөс ЕБС-иуд танхимаар хичээллэхээр боллоо. Үүнд бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагаа хамаарна.
     
  2. Гэрийн тусгаарлалтын 14 хоногийг хүчингүй болгож, зөвхөн тусгаарлах байранд 21 хоног тусгаарлахаар боллоо.
     
  3. Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах орчныг бүрдүүлэхийг бүх шатны байгууллагуудад үүрэг болголоо. Цэцэрлэгүүд өөрсдийн нөөц боломжоо дайчлан хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болгоно.
     
  4. Баар цэнгээний газрууд болон үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээг хэвийн горимоор ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр боллоо. Тухайн бүс нутгийн онцгой комисс хуралдаж, ямар журмаар явуулахыг шийдэх аж.
 

1 СЭТГЭГДЭЛ
pbfjzhzv

2020-09-15

Өндөржүүлсэн бэлэн байдлыг 10-р сарын 31-нийг хүртэл сунгалаа [url=http://www.gz821d66wkml91oii32668ib59g75ddos.org/]upbfjzhzv[/url] apbfjzhzv pbfjzhzv http://www.gz821d66wkml91oii32668ib59g75ddos.org/


Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй